2024/04/25

Дуучин Д.Отгонжаргал "Хун галуу" тоглолтоо гуравдугаар сарын 6-нд хоёр удаа хийхээр товложээ

info@inder.mn
2022/02/18

МУСТА Дуучин Д.Отгонжаргалын уран бүтээлийн санд багтан орсон уяангалаг шилдэг хит дуунуудаас бүрдсэн "ХУН ГАЛУУ" тоглолт  гуравдугаар сарын 6-нд 15:00 болон 19:00 цагт "UB Palace"-ын концертын их танхимд болно. Тоглолтод гавьяат жүжигчин Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа нарын уран бүтээлч оролцох аж.

Дуучин Д.Отгонжаргал уг тоглолтоо 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийхээр өмнө нь төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж байв. Тухайн үед тасалбар авсан үзэгчид 2022 оны гуравдугаар сарын 6-ны 19:00 цагт тоглолтоо үзэх юм байна.

Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна