Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, түүн дотор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Учир нь, БНСУ соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцээ жишиг болохуйц хөгжүүлсэн байдаг.
Монгол Улс ч гэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогодоо дэд бүтэц бий болгох асуудлыг тусгасан тул сайн туршлагыг нь судлах замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа Соёлын сайд илэрхийллээ.
Соёлын сайдын саналыг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му хүлээн авч, хоёр улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Соёлын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна