2024/11/25

Н.Сугар: Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийхээр боллоо

info@inder.mn
2022/02/18

Их тойруу болон Яармаг дахь зарим сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх тухай санал асуулга явуулсан. Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн нийт 98 мянган сурагчийн 25,7 хувь нь хувийн болон таксигаар зорчдог байна. Түүнээс хамгийн олон хүүхэд хувийн машин, таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон дараах цагийн хуваарь шилжүүлжээ.

  • 7:45 цагаас 21 сургууль
  • 8:15 цагаас 15 сургууль
  • 09:00 цагаас 23 сургуулийн хичээл тус тус эхэлнэ.

Ирэх даваа гаргаас хэрэгжиж эхлэх ба шийдвэрээ дүүргийн боловсролын хэлтсүүдэд албан бичгээ хүргүүлэх юм байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр өөрчлөлт гарах эсэхийг судлахад оргил 08:00 цагт авто замын ачаалал 12,5 хувь буурах тооцоололтой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна