2024/04/28

Өмгөөлөгч Н.Ариунболд: Шүүх, АТГ, гүйцэтгэх ажиллагааны байгууллагуудын заавраар даалгавар биелүүлдэг болсон нь харамсалтай байна

info@inder.mn
2022/02/28


Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Миний бие өнөөдрийн хувьд нөхцөл байдалтай болон хөгжлийн банктай  холбогдуулаад нэлээдгүй олон тооны хүмүүсийг цагдан хорьсон асуудал өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулаад хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр Н.Ариунболд миний бие ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор товчхон мэдээллийг та бүхэнд хүргэж, сахилгын хороонд ямар гомдол гаргасан талаараа мэдээлэл өгөх гэсэн юм. Нэгдүгээрт товчхон дурьдахад хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг "Эрдэнэс Монгол" ТӨК-д  170 орчим тэрбум төгрөгний зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Авилгатай тэмцэх газраас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өнөөдрийг хүртэл засгийн газрын компани буюу төрийн өмчит "Эрдэнэс Монгол" компани өнөөдрийг хүртэл хөгжлийн банкинд зээлээ төлөхгүй байгаа юм байна. Зээлээ төлөхгүй байгаа гэсэн шалтгаанаар Н.Мөнхбатыг буруутгаж 2014 онд гаргасан шийдвэртэй нь холбогдуулаад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж  байна. Мэдээж хэрэг эрх бүхий байгууллагууд, хэрэг хянаж шалгах үйл ажиллагааны явцад шалгаж болно. Ингэхдээ нэр бүхий хүмүүсийг цагдан хорих асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэж ихэнхийг нь цагдан хорьсон.  Энэ дунд Н.Мөнхбат орсон. 30 хоногиийн хугацаатай цагдан хорих асуудлыг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж захирамж гаргасан. Энэ маань ямар үндэслэлээр  хууль зөрчиж , хууль бус үйл ажиллагаа явуулж сахилгын хороонд гомдол гаргав гэхээр Эрүүгийн хэрэг хянан шалгах үйл ажиллагааны явцад тухайн хэрэг эрүүгийн хэрэг хянан шалгах үйл ажиллагаанаас гадуур , мөн өөр хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорьж, нотлох баримтгүйгээр цагдан хорьж болохгүй. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны  Сүхбаатар дүүргийн  шүүх гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэж Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаатайгаар баривчлан хорих шийдвэрийг гаргаад байна. Энэ бол Монгол улсын үндсэн хуулийн хүнийг хууль бусаар хорихыг хориглодог үндсэн хуулийг зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын оролцоон дээр ямар учраас цагдан хорих гэсэн үндэслэл саналаа прокурор нотлох баримтаар гаргаж тавьдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр талууд ил ижил тэгш боломжтой болох ёстой байтал, шүүхийн хэлэлцүүлэг дээр талууд  нотлох баримт үзүүлэхгүйгээр зөвхөн юунд юуны төлөө, ямар буруутай үйл ажиллагаа явуулсны төлөө Н.Мөнхбатыг мэдэхгүй , мэдэх боломж олгохгүйгээр цагдан хорьсон нь Монгол улсын үндсэн хуульд нийцэхгүй мөн хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж бид сахилгын хороонд гомдол гаргаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна