2024/04/20

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” тоглолтоо хийнэ

info@inder.mn
2022/03/01

Төрийн Соёрхолт, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka&Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд "UB palace"-ын концертын их танхимд хийх гэж байна.

Ц.Чулуунбат 1994 онд “Үгүйлэн санана”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд “Амьдралын бэлэг”, 2017 онд “Chuka 45” тоглолтуудаа хийж байсан бол энэ удаад зургаа дахь тоглолтоо ийнхүү толилуулахад бэлэн болоод байна.

Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог билээ.

Тоглолтонд Төрийн Соёрхолт “Харанга” хамтлаг, “Freezone” хамтлаг, дуучин Б.Наранбаатар /Наагий/, Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож ая дуугаа өргөх юм. Тасалбарыг 35.000₮, 60.000₮-өөр TICKET.mn сайтаас захиалах боломжтой.

Ташрамд дурдахад, түүний хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэн ой энэ жил тохиож байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна