2024/05/07

​ХҮҮХДҮҮД ЯАГААД НЭГ ЗҮЙЛЭЭ ОЛОН УДАА ҮЗЭХ, УНШИХ ДУРТАЙ БАЙДАГ ВЭ?

info@inder.mn
2022/03/02

5 настай хүү маань өөрийн дуртай Винни Пүүхтэй хүүхэлдэйн киногоо өдөрт олон удаа ахин, дахин үзэхийг хүсэхэд би яахаа мэддэггүй (нэгэн ээжийн яриа). Ээж: "Чи үүнээс залхаагүй л байна уу?" Хүү: "Үгүй" гэж тодорхой хариулт өгөн "За, асаагаарай!" гэж хэлдэг. Энэ нөхцөл байдал ээж бүрт танил байх - хүүхэд дуртай хүүхэлдэйн киногоо үзүүлэх эсвэл дуртай үлгэрээ өдөр бүр олон удаа уншиж, ярьж өгөхийг хүсдэг. Шалтгаан нь юу вэ? Хүүхдүүд яагаад үүнээс залхахгүй байна вэ? 1. Дахин давтах нь хөгжлийн нэг арга Дахин давтах нь хүүхдийн ой санамж, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг бөгөөд энэ нь түүний цаашдын танин мэдэхүйн хөгжлийн үндэс болдог. 2. Өөртөө сануулах арга Хүүхэд шинэ ур чадвар эзэмших үед түүнийг олон удаа давтах нь олж авсан ур чадвараа өөртөө сануулдаг нэг арга болдог. Үүнтэй адилаар, ижил түүхийг давтах хүсэл нь өмнөх дүгнэлтийг өөртөө сануулах хүсэлд үндэслэсэн байж болох юм. 3. Найдвартай, аюулгүй байдлын баталгаа Хүүхдүүдэд зан үйлийн хэрэгцээ маш их байдаг нь нууц биш бөгөөд энэ нь тэдэнд хүрээлэн буй ертөнцийн тогтвортой байдал, найдвартай, аюулгүй байдлын мэдрэмжийг өгдөг. Тиймээс нэг үлгэрийг байнга сонсохыг хүсдэг хүүхэд далд ухамсартаа тогтвортой, эмх цэгцтэй байхыг эрмэлздэг, аюулгүй мэдрэмжийг авахыг хүсдэг байж болно. 4. Аливаа зүйлийг бүрэн дүүрэн мэдэхийг эрмэлзэх Хүүхэд нас, хөгжлийн түвшинд тохирсон зохиомжийг бүрэн ойлгож, үүнээс өөрийн дүгнэлтийг гаргахын тулд хэд хэдэн удаа бүр дор хаяж 30 (!) удаа үзэх, сонсох шаардлагатайг сэтгэл судлаачид тогтоожээ. Үйл явдлыг үзэх, сонсох бүрээр хүүхэд илүү дэлгэрэнгүй, шинэ нэмэлт мэдээллийг авч, өөрийн гэсэн зураглалыг бий болгодог. 5. Эерэг сэтгэл хөдлөлийг дахин мэдрэх хүсэл Хүүхдэд маш таалагддаг, дуртай зүйлс, үйл явдал нь түүнд эерэг сэтгэл хөдлөлийг авчирдаг - хайртай баатрынхаа баяр баясгалан, шударга ёсыг тунхаглах, инээдтэй үйл явдлын талаархи ойлголт гэх мэт. 6. Сэтгэлийн түгшүүрээс ангижрах Нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, түүнээсээ авч буй мэдрэмж. Энэ нь тухайн зүйлийг олон удаа давтах нөхцөл, боломжийг бүрдүүлдэг бөгөөд үүгээрээ өөрийн түгшүүрээс ангижрах боломжийг авч байдаг. 7. Хайртай, дуртай, гол дүрийн БААТАР Хүүхэд түүний зүрх сэтгэлд хүрсэн тодорхой дүрийг өөртөө онцолж, онцгойлж хүлээн авч түүнтэй өөрийгөө адилтгаж, баатрын зарим чухал, онцлог зан чанарыг биширдэг ба түүнийг давтан үзэх, сонсох үед сэтгэл хөдлөлийн онцгой мэдрэмж мэдэрдэг. Дараа нь энэ хүүхэлдэйн киног үзэх эсвэл түүнд энэ үлгэрийг уншихыг давтан хүсэлт гаргах нь тухайн мэдрэмжийг ахин авах хүсэл эрмэлзлэлтэй холбоотой. Өөрийн дуртай түүхийг дахин унших, үзэх хүслийг хэрхэн болиулах вэ? Тэвчээртэй байж, хүүхдэд өөрийн хэмнэлээр хөгжих боломжийг нь олгоорой.   Гэр бүл судлаач Г.Болорэрдэнэ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна