2024/04/20

Хүүхдүүддээ дурсамж үлдээхийг хичээх хэрэгтэй

info@inder.mn
2022/03/03

  • Үгэнд ордог хүүхэд сайн хүүхэд үү?
  • Хүн болгоны үгэнд орох, дургүй байсан ч хийж өгөх тийм сайн хэрэг мөн болов уу?
  • Үгэнд сайн орсон учираас та хүүхдээ шагнадаг уу?
  • Таны санаанд нийцсэн учираас таныг тайван байлгасан учираас онц хүүхэд үү?
  • Гэтэл эргээд өсвөр насанд ирэхээр биеэ даахыг, өөрийгөө зөв илэрхийлэхийг өөрийн байр суурьтай байхыг шаарддаг энэ 2 хандлага хоорондоо хэр нийцэх бол.
  • Бие хүн болж бүрэлдэж хөгжихөд бага наснаас авсан мэдрэмж, төлөвшил ихээхэн үүргийг гүйцэтгэдэг. Бага насан дээр та хүүхдэдээ тогтвортой харилцаа аливаа заагуудыг бий болгож өгснөөр ирээдүйд өөртөө итгэлтэй хүн болгож чадна.
  • Өөр шигээ хүн болгохгүйн тулд тулгах биш өөрөө л та үлгэрлэж өгөх хэрэгтэй.
  • Өөрийн мэдэрч хүрээгүй өндөрлөгтөө ихэнхдээ хүүхдээ байлгахыг хүснэ.
  • Гэтэл энэ зөвхөн таны л мэдрэмж байж болно.
  • Өнөөдөр хүүхэд зүгээр тоглосондоо аав ээждээ хайрлуулсандаа хамгаас сайхан байж болох байтал олон зүйлийг хийлгэж тулгаж байж сайн сайхан байна гэж боддог.
  • Гэтэл ирээдүй сайхан байхын тулд өнөөдөртөө бид хугацаа зарцуулах хэрэгтэй.
  • Ирээдүйн сайханд төвлөрч өнөөдрөө үгүй хийж болохгүй. Мэдрэмж дурсамжаар бид тэжээгдэж тэтгэгдэж урамшиж амьдардаг билээ.

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна