2024/04/26

“Хохирогч” олон ангит киноны Улаан хивсний ёслолоос

info@inder.mn
2022/03/15

"17" продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээлээ. Сэтгэл зүйн драм, тэр дундаа нууцлаг, ээдрээт төрөлд тооцогдох эл цуврал 10 ангитай. Киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан бол С.Уран продюсерээр ажилласан аж.

Гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ. Гоо үзэсгэлэн, амьдралын ухаан, өөрийн гэсэн амжилттай бизнес, хамгийн чухал нь өөрт нь ухаангүй хайртай нөхөртэй Гэрлээ, түүний нөхөр, хөдөлмөрч Болдоо, Гэрлээгийн төлөө юу ч хийхээс буцахгүй, хар багын найз Хандаа, харин тэдний амьдралд гэнэт орж ирсэн, нууцлаг залуу Анхаа нарын ээдрээт харилцаа, амьдралын сорилт, нууцуудыг өгүүлэх “Хохирогч” олон ангит киног энэ гуравдугаар сарын 10-наас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Ингээд "Хохирогч" олон ангит киноны улаан хивсний ёслолоос хүргэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна