2024/11/23

АНУ-ын Сенат Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж зарлав

info@inder.mn
2022/03/16

АНУ-ын Сенат өчигдөр /2022.03.15/ Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж буруутгасан тогтоолыг санал нэгтэй баталлаа. Энэ асуудалд  хоорондоо хагаралтай байгаа Конгресс эвлэлдэн нэгдсэн ховорхон үзэгдэл болов.

Уг тогтоолыг Бүгд найрамдах намаас сонгогдсон Линдси Грахам танилцуулсан. Тогтоолоор Гааг дахь Олон улсын шүүх болон бусад улс орнуудыг дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтыг Орос руу чиглүүлэхийг уриалав. “Энэ танхимд суугаа хүн бүхэн Путиныг үйлдсэн харгислалынхаа хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байна” гэж Ардчилсан намын олонхийн удирдагч Чак Шумер хэллээ.

Орос улс өөрийн үйлдлээ “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлээд зогсохгүй, Украиныг "утсан хүүхэлдэйн" дэглэмтэй, АНУ-ын колони улс гэж хэлсэн. Өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн Оросын түрэмгийлэл нь 1945 оноос хойш Европ тивд болж буй хамгийн том халдлага юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна