2024/04/25

Г.ГАНБОЛД : АЗЗА-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН 34 ХУВИЙГ ХУВЬЧЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

info@inder.mn
2022/04/22


ТӨХК-иудын хувьчлалын асуудал дээр нухацтай хандах нь зүйтэй. Замын эвдрэл, гэмтлийг засварладаг ашгийн төлөө бус АЗЗА-г хувьчилбал тухайн компани ашиг олохын тулд замын арчлалтад хайнга хандана. Тиймээс 34 хувийг хувьчлахыг дэмжихгүй байна.

Эрчим хүчний байгууллагуудыг ч гэсэн хувьчилбал цахилгааны төлбөр нэмэгдэх эрсдэл дагуулна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд төвлөрлийг сааруулах зарчимтай зөрчилдсөн заалтууд байна. Орон нутагт үүрэн холбооны төсөл, соёл амралтын хүрээлэн, парк, ногоон байгууламж байгуулах асуудлыг шууд хориглож болохгүй. Тэгвэл хот, хөдөөгийн ялгааг арилгах асуудал юу болох вэ?

Элсэн чихэр, цагаан будаа зэрэг өдрөөс өдөрт үнэ нь өсөж буй бүтээгдэхүүнүүдийг дан ганц гаалийн татвараас хөнгөлөөд үр дүн гарахгүй. Гааль, НӨАТ-ыг хамтад нь хөнгөлөх боломж бий юу?

#Дээрх асуудлуудаар өнөөдрийн /2022.04.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийллээ.

https://www.facebook.com/Gocho...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна