2022/05/22

ЗУНЫ ЗАДГАЙ ШОУ "UB PARADISE" ӨНӨӨДӨР БОЛНО

info@inder.mn
2022/05/06

Зун цагийн нээлт буюу хамгийн анхны задгай шоу “UB Paradise” өнөөдөр болох гэж байна. Шоу “River Beach”-д 20:00 цагт эхлэх бөгөөд хип хопын үе үеийн “галзуу” доргио хамтлаг, дуучид болон шилдэг DJ нар урилгаар оролцоно.

Тухайлбал, Люмино, реппер Цэцэ, Flash хамтлаг, дуучин Эрка, Тоонот рекордс буюу Desant, ThunderZ, Billgang, Jason, Babar, O.Z, Roockie, Maaraa нар оролцож, нэгэн үдшийг фэнүүдтэйгээ бут авах нь ээ. 

Мөн Dj Tse, Don Turito, Dj billy, Dj AX нарын хөгжимд хэмнэлийг мэдэрч, хөгжилдөх боломж “UB Paradise”-аар ийнхүү эхэлж байна.

Шоуны тасалбар 19,999 төгрөг бөгөөд www.shoppy.mn -ээр захиалаад, хүргүүлэн авч болох нь ээ. Задгай талбайд өглөөний 05.00 цаг хүртэл үргэлжлэх тус шоуны хамгийн тэсрэлттэй хэсгийг энэ удаад нууцлая. 

 “UB paradise Show” болоход нэг хоног үлдлээ.

Хаана: Уулын зам дагуу Riverside буюу хуучнаар River Beach Resort

Хэзээ: 5 сарын 6-ны Баасан гаригт 20:00 цагаас 05:00 цагийн хооронд



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна