2024/04/19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

info@inder.mn
2022/05/20

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон  дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, ёс суртахуун, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хамтарсан дадлага, сургуулийг тогтмол явуулж байх зэрэг үүрэг, чиглэл өгөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна