2024/03/28

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

info@inder.mn
2022/06/21

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн сургагч багшийн сургалт"-ыг зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит сургалтыг 6 дугаар  сарын 21-23-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хүрээ амаржих, Амгалан амаржих, Өргөө амаржих, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Сувилахуйн сургууль гэсэн нийт 15 байгууллагын 24 сувилагч оролцож байна.

Сургалт эрхлэх байгууллагын сувилагчдыг Сургагч багшаар бэлтгэснээр сувилахуйн чиглэлийн Төгсөлтийн дараах сургалтын чанар улам сайжран, нэгдсэн мэдээллээр хангагдаж, суралцагчидтай харилцах болон заах аргазүй дээшлэх юм.

Цаашид сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, илүү олон сувилагчийг хамруулахаар ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна