2022/08/15

4-6 дугаар сард монголчууд АИ-92 шатахууныг зах зээлийн үнээс 1,000 орчим төгрөгөөр доогуур үнээр худалдан авч хэрэглэж байна

info@inder.mn
2022/06/27

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.08-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

Европын холбооны ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна.

Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаагаас газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байгаа юм.

Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байж магадгүй ба “IG Client Sentiment Index”-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, Монгол Улсын Засгийн газар АИ-92 авто бензиний гаалийн татварыг  2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.

Мөн уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” компани хоорондын хэлцлийн үр дүнд манай улс АИ-92 авто бензинийг тонн тутамд 1,110 ам.доллароос хямдруулж 840 ам.доллароор худалдан авч, импортолж байна. 

Ингэснээр энэ оны 4-6 дугаар сард монголчууд зах зээлийн үнээс 1,000 орчим төгрөгөөр доогуур үнээр буюу нэг литр АИ-92 авто бензинийг 2,390 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна.

 

Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com;  www.oilprice.com;  www.eia.gov.mn 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна