2025/05/10

Өнөөдөр болох үйл явдлууд

info@inder.mn
2022/10/19

Төрийн ордонд

08:30-16:00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн албан шаардлагын хариуг өнөөдөр өгөх талаар тус намаас мэдээлэл хийнэ.

14:00 цагт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ.

15:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

“Блю Скай” зочид буудалд

09:00-17:00 цагт албаны нохойг үйл ажиллагаандаа оролцуулдаг төрийн байгууллагуудын анхдугаар чуулга уулзалт болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна