2024/04/23

Сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах аргууд

info@inder.mn
2022/10/20

Сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалж чаддаг хүн ямар ч стресстэй нөхцөл байдал үүссэн өөрийгөө зөв удирдан залж чаддаг. Гэхдээ энэ тийм ч амар биш. Бидний сэтгэлзүйг савлуулах зүйл өдөр бүр олон янзаар тохиож байдаг. Тиймээс энэ бүх нөлөөллийн дунд сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалж сурахын тулд өөртэйгөө ажиллах, сэтгэлзүйгээ удирдах дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Танд үүнд зориулсан энгийн аргуудаас хүргэе.

ӨӨРИЙГӨӨ ЧАГНА

Өөрийн мэдрэмжтэйгаа ажиллах олон арга бий. Мэдрэмжүүдээ цаасанд буулгаж бичих, ганцаараа хэсэг хугацааг өнгөрүүлэх, дотны найзтайгаа ярилцах гэх мэт. Өөрийнхөө дотор юу болоод байгааг ойлгочих юм бол түүнийг шийдэх гаргалгааг олчихно гэдэгт итгэлтэй байна.

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Сэтгэлзүй тэнцвэртэй байна гэдэг зөвхөн аз жаргалыг л мэдрээд байна гэсэн үг биш. Тухайн мөчид болж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Амьдралд баяр гуниг ээлжлэн оршдог шүү дээ.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Өөрийгөө хайрлана гэдэг хөөстэй усанд хэвтээд байхыг хэлэхгүй. Өөрийн хүсэл, хэрэгцээгээ мэдэрч, түүнийгээ хангахыг хичээх нь чухал. Өөрийгөө хайрлах нь энгийн алхмуудаас эхэлнэ. Амьдралын зөв хэмнэлтэй байх, эрүүл хооллох, амин дэмээ нөхөх, сайн амарч байх, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт. Эдгээрийг хэрэгжүүлж чаддаг хүний сэтгэлзүй хүчирхэг байдаг.

ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ

Сэтгэлзүйн тэнцвэрийг удаан алдагдуулж буй зүйлээс өөрийгөө чөлөөлж сураарай. Үүнд таны хийх дуртай зүйлс тус болно. Жишээ нь боксоор хичээллэх, зураг зурах, ууланд алхах, гунигтай кино үзээд сэтгэлээ онгойтол уйлах ч байж болох юм.

ХЭЗЭЭ ТУСЛАМЖ АВАХАА МЭДДЭГ БАЙ

Бүх зүйлийг та дангаараа даван туулах албагүй шүү дээ. Ойр дотны хүмүүс, шим тэжээлийн клубын найзууд, мэргэжилтэн гээд танд тусалж чадах хүмүүсээс тусламж хүсэхээс битгий цааргалаарай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 41.138.89.206
    Өчигдөр

    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiad iana307@gmail.com cl audiadiana307@gmail. com

    Хариулах