Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Алсыг харъя, органикийг сонгоё” уриатай “Органик бүтээгдэхүүний үнэ цэнэ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд органик хүнс, хөдөө аж ахуйн эрхзүйн орчныг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэх зорилгоор тус салбарын хөгжилд санаа чилээж, ухаан бодлоо уралдуулах 300 орчим оролцогч танхимаар болон цахимаар оролцлоо.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т.Аубакер нарын санаачлан боловсруулж байгаа Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг сонирхогч талуудаар хэлэлцүүлэх, гаргасан саналыг тусгах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн төрийн зүгээс органик үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг, урамшуулал үзүүлэх вэ гэдгийг хэлэлцэж, чиглэлээ тодорхойлох нь энэхүү арга хэмжээний гол зорилго юм.
Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд органик үйлдвэрлэгчдэд дэмжлэг, урамшуулал үзүүлэх талаар дараах байдлаар тусгасныг чуулганы үеэр хэлэлцүүллээ. Үүнд,
Мөн Монгол органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээл рүү гарлаа, Олон улсын органик хөгжил ба Монгол Улс, Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний судалгаа, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын хандлага, Органик хүнсний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь, Органик сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл “Монгол як” төслийн танилцуулга, Сэлэнгэ Органик брэнд Өртгийн сүлжээ-Давуу тал зэрэг сэдвээр оролцогчид мэдээлэл хийж, илтгэл танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна