Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр 2020 оноос эхлэн малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалтын дагуу 2022 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 26.0 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум.төгрөг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээ 504.1 мянган төгрөг байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна