2024/04/27

Их Британи улс түүхэндээ хамгийн их хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гаргаж авчээ

info@inder.mn
2023/01/09

2022 онд Их Британи улс түүхэндээ хамгийн их хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гаргаж авсан байна.

 

Өнгөрсөн онд сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрээс гаргасан нийт эрчим хүчний хэмжээ нь нүүрс болон хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрээс гаргаснаас давсан байна.

 

Салхи, нарны эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх зардал жилээс жилд буурч байгаа. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол арга зам юм.

 

2022 онд Их Британийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр байгалийн хий (38.5 хувь) байсан бол салхи (26.8 хувь) хоёр дахь том эх үүсвэр болжээ.

 

Нийт эрчим хүчний 48.5 хувь нь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс, 40 хувь нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрүүдээс бүрдсэн байна.

 

2022 оны арван нэгдүгээр сарын нэг өдөр Их Британийн нийт эрчим хүчний 70 гаруй хувь буюу 20 Гига Ватт нь салхины эх үүсвэрээс нийлүүлэгдэж, дээд амжилт тогтоожээ.

 

Улмаар арван хоёрдугаар сарын 30-ны өдөр энэ хэмжээ 20.918 Гига Ватт хүрч, дахин дээд амжилт тогтоосон байна.

 

Өнгөрсөн оны хоёр, тав, арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад буюу таван сард нь нийт эрчим хүчний талаас дээш хувь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс хангагджээ.

 

Нүүрсний хэрэглээ жилээс жилд буурч байгаа нь бас харагдсан байна. Тухайлбал 2012 онд Британийн эрчим хүчний 43 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байсан бол 2022 онд 1.5 хувь болжээ.

 

Өнгөрсөн онд Украины дайн эрчим хүчний хомсдол үүсгэсэн нь дэлхийн олон орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд рүү улам хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлж байна.

 

 

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна