2024/03/29

О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

info@inder.mn
2023/03/14

Эрүүгийн тухай хуулийн 18.19-2.2 дахь хэсэгт зааснаар “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр , хоёрдугаар сарын 14-ний өдөр О.Мөнхжинг яллагдагчаар татаж, цагдан хорьсон юм.

Прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд ирүүлээд байсан бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна