2024/04/19

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

info@inder.mn
2023/03/14

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, дараах таван асуудлыг хэлэлцлээ.

 
Үүнд:
 
1. “Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
 
2. “Шинэ” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
 
3. Орхоны хөндийд шинэ хотын суурьшлийн бүсийн байршлыг судлан сонгох шинэ хот байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил;
 
4. “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын төсөл;
 
5.“Инженерийн шугам сүлжээг хонгилын системд төлөвлөх ба угсрах” БД.
 
Хэлэлцсэн асуудлаас “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.
 
Эх сурвалж: БХБЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна