2024/04/25

ОБЕГ: Штабын дадлага үргэлжилж байна

info@inder.mn
2023/03/15

Ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу зохион байгуулагдаж байгаа Хөвсгөл аймгийн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 520 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.

Удирдах бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна