2024/04/26

Автобусаар зорчихдоо зөвхөн “Смарт карт” ашиглаарай

info@inder.mn
2023/03/17

2015 оны долдугаар сараас эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчихдоо смарт картыг ашигладаг болсон. Гэсэн хэдий ч бэлэн мөнгөөр зорчих иргэд цөөнгүй байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ карт ашиглаж хэвшсэнээр үйлчилгээний стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийх, үйлчлүүлж байхдаа даатгалд хамрагдах боломжийг бий болгодог байна.

Одоогоор 400 гаруй автобусны буудалд смарт карт цэнэглэх цэг, гар утасны аппликейшн гурав, 1098 хөдөлгөөнт Easypay пос машин, 130 сүлжээ дэлгүүрт карт цэнэглэж байдаг. Тиймээс иргэд смарт картыг аль ч карт борлуулах цэгээс худалдан авч ашиглах бүрэн боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна