2024/04/19

"Гадаргын болон газрын доорх усны нөөц, түүний тулгамдсан асуудлууд" сэдэвт хуралдаан болж байна

info@inder.mn
2023/03/20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 24-нд болох “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын үндэсний чуулганыг угтаж газрын доорх ус,гадаргын ус,усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудлуудаар гурван салбар хуралдаан болно.Өнөөдөр “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болж байна.

Уг салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд хэлэлцэж буй асуудлын хүрээнд дүгнэлт, зөвлөмж боловсруулан 03 дугаар сарын 24-нд болох "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулганы үеэр танилцуулах юм.

Эх сурвалж: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна