2024/05/17

Х.Номуун Монгол Улсын рекордыг шинэчилжээ

info@inder.mn
2023/05/05

Г.Mөнхбаяр багштай GAN Sports Center-ийн тамирчин Х.Номуун Сингапур улсад зохиогдож буй "World Para Swimming-World Series 2023" тэмцээний эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн S6 ангиллын урьдчилсан шатанд 7:59.15 амжилттайгаар финалын шатанд шалгарчээ. 

Тэрбээр финалын шатанд 7:37.50 амжилттайгаар Монгол Улсын рекордын шинэчлэн тогтоож, эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд VIII байр, S6 ангилалд II байр эзэлж анхны олон улсын тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна