2024/04/20

Соёлын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож байна

info@inder.mn
2023/05/29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар соёлын салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлчидтэй уулзаж байна.

Уулзалтад оролцогчид, уран бүтээлчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд буюу нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг нэг сая төгрөгт хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийж чадахгүй байна, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалин хөлсийг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулж, гарт олгох цалинг бодитоор нэмэгдүүлэхэд анхаарах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах зэрэг санал дэвшүүлэн, ярилцаж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна