2024/04/25

Д. Цэцэнгоо “Бяцхан мисс -2023” Улсын уралдаант тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр тодорч амжилтаа бататгалаа

info@inder.mn
2023/06/02

Бяцхан мисс Улсын Уралдаант тэмцээний мөнгөн титэм гардуулах гардуулах бяцхан охидын урлаг загварын тэмцээний гала тоглолт /2023.05.27/-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн улсын уралдаант тэмцээнд 200 гаруй хүүхдээс шалгарсан 31 хүүхэд өөрийн хүч хөдөлмөр, авьяас билгээрээ өрсөлдсөн юм.

 Тэмцээний “Авьяаслаг мисс”ээр шалгарсан Дайчинбаатарын Цэцэнгоо охиныг бид онцлон танилцуулж байна.

 Гимнастикаар хичээллэх дуртай авьяаслаг бяцхан мисс Д. Цэцэнгоо өмнө нь Вьетнам улсад зохион байгуулагдсан “Luxury Brand Model Awards Global Fashion Week -2023” Азийн хүүхдийн загварын томоохон шоунд Бяцхан мисс -Олон Улсын хүүхдийн байгууллагаа төлөөлөн оролцож “Global Audition Season”9 1st Runner-up” титмийн эзнээр тодорсон юм. Энэ удаад мөн “Бяцхан мисс -2023”улсын уралдаант тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарч амжилтаа бататгалаа.


Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг тэрээр эх хэлээ шимтэн суралцаж байгаа ба Монголдоо ирж “Бяцхан мисс 2023” тэмцээнд оролцон олон найзтай болсондоо баяртай байгаагаа онцолсон.

Олон улсын тэмцээнүүдэд Бяцхан мисс-Олон улсын хүүхдийн байгууллагаа төлөөлөн оролцож, Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж, авьяасаараа олонд гайхагдсан “Авьяаслаг” мисс Дайчинбаатарын Цэцэнгоо охиндоо баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаан болон сурлагад нь өндөр амжилт хүсье.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.94
    2023/06/02

    Амжилт хүсье,авьяаслаг охиндоо

    Хариулах