2024/03/29

Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулган болно

info@inder.mn
2023/06/05

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2023 оны зургаадугаар сарын 09-ний баасан гарагийн 08.30-13.00 цагт зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар зам тээврийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодит үр дүн авчрах чухал арга хэмжээ болох юм.

Автозам, агаарын тээвэр, төмөр зам, тээвэр, логистикийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээврийн сэргэлтийг авчрах энэхүү чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: ЗТХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна