Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.3, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсчээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.0 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 19.5 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 13.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна
Жилийн инфляцын 42.5 хувийг импортын барааны үнэ бүрдүүлжээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 4 дүгээр сард 15.8 хувь гарсан бол 2023 оны 4 дүгээр сард 11.3 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.5 нэгж хувиар буурсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна