2024/05/19

Ромын пап ирэх сард Монголд айлчилна

info@inder.mn
2023/08/09

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франциск ирэх есдүгээр сард Монгол улсад айлчлахаар болсон билээ. Ромын папын айлчлалын хөтөлбөр болон уриаг Ватиканы хэвлэлийн албанаас саяхан танилцуулжээ. Монгол улсад 1,300 орчим католик шүтлэгтэн байдаг гэсэн тоо баримт бий. Энэ нь хүн амын нэг хүрэхгүй хувь юм. Манай улсын төрийн түшээдийн хувьд ирэх сарын 2-ны өдөр Төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд Ромын Папыг угтан авах аж. Мөн энэ өдөр Ромын пап УИХ-ын дарга, ерөнхий сайд нартай уулзах юм байна. Дараа нь шашны болон олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзах болон урлаг соёлын арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

Хөтөлбөрийг дэлгэрэнгүйг хүргэж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна