2024/11/22

АНУ цэргийн зориулалттай 13 хиймэл дагуул тойрог замд оруулжээ

info@inder.mn
2023/09/04

АНУ-ын сансрын батлан хамгаалах үйл ажиллагааны хүрээнд SpaceX компани Дэлхийн тойрог замд цэргийн зориулалттай 13 хиймэл дагуул хөөргөсөн байна. Тэр бүх хиймэл дагуулыг тээсэн Фалкон-9 пуужин орон нутгийн цагаараа 9-р сарын 2-ны өглөө Калифорнийн Ванденберг сансрын станцаас хөөрчээ. Тэдгээр хиймэл дагуул Дэлхийн нам тойрог замаас дэлхий дахинд болж буй цэрэг батлан хамгаалахын үйл ажиллагаануудыг мэдээлэх, баллистик пуужингуудын талаар урьдчилж анхааруулах, байршил, тусгалыг илтгэх даалгавартай байна. Фалкон-9 пуужин 8-р сарын 31-нд хөөрөх байсан ч гэнэтийн шаардлагаар хойшилж, 9-р сарын 2-нд хөөрөх болсныг SpaceX компанийн зүгээс тайлбарласан байна. АНУ-ын зүгээс цэргийн хиймэл дагуул хөөргөж байгаа энэ төслөө “Дайныг эсэргүүцэх сансрын байгууламжийг өргөтгөх ажиллагаа” гэж нэрлэж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд Фалкон-9 мөн өнгөрсөн 4-р сард цэргийн зориулалттай 10 хиймэл дагуулыг  тойрог замд оруулжээ. Энэчлэн уг төслийн хүрээнд нийт 28 хиймэл дагуул хөөргөнө гэж тооцоолж байгаа юм байна. Тэдгээрийн ихэнх нь мэдээлэл дамжуулах үүрэгтэй бол цөөн хэд нь баллистик болон дуунаас хурдан пуужин илрүүлэх хүчин чадалтай гэж мэдээлсэн байна. Цэргийн хиймэл дагуулын төслийн нийт өртгийг 2025 он хүртэл 980 сая ам.доллар байхаар төсөвлөжээ.

Цаашид хөөргөх хиймэл дагуулууд одоогийнхоосоо илүү хүчин чадалтай, олон үйлдэлтэй байна гэдгийг SpaceX-ийн зүгээс онцолж байна. Хиймэл дагуулуудыг тойрог замд байрлуулах ажил ид явагдаж, үндсэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь Холбооны агаарын удирдлагын газраас хараахан өгөөгүй байгаа юм. Энэ зөвшөөрөл олгогдсоноор хиймэл дагуулууд НАТО болон бусад улсын цэргийн тоон мэдээлэл хүлээж авдаг Линк-16 сүлжээтэй холбогдож, мэдээлэл дамжуулж эхэлнэ гэж төслийн удирдах албаны зүгээс мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна