2024/06/23

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Эскаланте Сокоротыг хүлээн авч уулзлаа

info@inder.mn
2023/09/21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Эскаланте Сокоротыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, 2023 онд шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудыг олон нийтэд сурталчлан таниулах, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ манай яам ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангаж, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлт тавьж байгаагаа илэрхийлсэн юм.

 Хатагтай Эскаланте Сокорот, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн хувиар эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, яамнаас тавьсан хүсэлтийг ажил хэрэг болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар онцоллоо.

 Уулзалтад ХНХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав нарын албаны хүмүүс оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна