2025/05/09

Ушугийн Н.Бямбадорж шагналт байр эзэллээ

info@inder.mn
2023/09/27

"Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна. Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм.

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна