Протез, ортопед болон бусад туслах бүтээгдэхүүнтэй ажилладаг туслах технологийн мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх, зааж сургах, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй зөв харьцах, туслах бүтээгдэхүүнтэй холбоотой зарим асуудлыг аюулгүйгээр шийдвэрлэхэд нь зааварчилгаа өгөх зорилгоор Туслах технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11 сарын 06-наас 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Азийн Хөгжлийн Банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж, ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудын нэг нь тус сургалт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна