2024/10/18

Японд аврах ажиллагааг эрчимтэй явуулж байна

info@inder.mn
2024/01/05

Ишикава мужийн Ното хойгт аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эсэн мэнд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврахын төлөө Японы засгийн газар бүхий л хүчин чармайлтаа дайчилж, гамшгийн бүсэд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлсээр байна.

Ното хойгт 1-нд 7.6 магнитут хүчтэй газар хөдөлж, далайн цунами үүссэн. Газар хөдлөлтөд 91 хүн амиа алдаж, 179 хүн сураггүй байна. Ишикава мужийн Важима, Сүзү хотууд гамшигт ноцтой өртөж зам эвдэрч сүйдсэн тул дор хаяж 750 хүн ямар ч тусламж авч чадахгүй тусгаарлагдсан хэвээр байна. Өчигдөр 4-ний өдөр Өөрийгөө хамгаалах хүчин нисдэг тэргээр Сүзү хотын гамшигт нэрвэгдсэн бүсэд тусламж хүргэж ирсэн гэж Сүзү хотын захиргаа мэдэгдэв.

Газар хөдлөлтийн дараа аврах ажиллагааны “алтан 72 цаг” нэгэнт өнгөрсөн байна. Японы ерөнхий сайд Фумио Кишида өчигдөр үдээс хойш хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, бүх хүчээ дайчлан эрж хайж, шаргуу ажиллах болно. Ахиад нэг ч гэсэн хүний амь аварч чадвал сайн байна гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна