2024/05/05

Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг 2023 тэмцээний БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ боллоо

info@inder.mn
2024/01/08

Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн 20 дахь удаагийн тэмцээн энэ жил түүхэнд анх удаа он дамжин зохион байгуулагдаж байгаа ажээ. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээнд 10 гаруй улсын 20 гаруй гадаад тамирчин оролцож, Монголын Волейболын спорт дэлхийн түвшний өрсөлдөөнийг бий болгож эхэлснийг харуулж байгаа юм.

Энэ удаагийн Үндэсний Дээд Лигийн тэмцээний БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ өнгөрсөн Бямба гарагт Степпе Аренад зохион байгуулагдсан бөгөөд энэ арга хэмжээний үеэр Степпе Арена спортын арга хэмжээгээр анх удаа бүрэн дүүрчээ.

Монголын Волейболын Холбоо энэхүү арга хэмжээг Волейболын гэр бүл хэр том вэ гэдгийг харуулсан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байгаа бөгөөд волейболын спортыг сонирхолтой олон хэлбэрээр явуулж болдгийг харуулахаар хичээж ажилласан хамт олон, бүх хамтрагч байгууллага, олны танил зочид урлагийнхандаа талархаж байгаагаа хэлж байлаа.

Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг 2023 тэмцээний Playoff өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Нэгдүгээр сарын 20-доор дуусах аж. Playoff-ын болон финалын тоглолтууд бүгд Степпе Аренад зохион байгуулагдах юм байна.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.97
    2024/01/08

    МВХолбоо мундаг байгаа шүү. Улам хичээгээрэй. Гоё спорт шүү

    Хариулах
  • 202.21.124.142
    2024/01/08

    Гоё байнаа.

    Хариулах
  • 59.153.112.229
    2024/01/08

    Та бүхэндээ амжилт хүсэе.

    Хариулах