2024/10/18

Хүний буруутай үйл ажиллагааны уршгаар 1400 зүйлийн шувуу устаж үгүй болжээ

info@inder.mn
2024/01/10

Хүний буруутай үйл ажиллагааны уршгаар дэлхий дээр оршин байсан бүх шувуудын зүйлийн 12 хувь буюу 1400 зүйл шувуу устаж үгүй болсон гэж Их Британийн Байгаль орчин, далайн эко амьдрал судлалын төвөөс мэдээлсэн байна.

Тэр дундаа сүүлийн 130 мянган жилд хүний нөлөөгөөр ой модгүйжил эрчимтэй нэмэгдэж, шувуудыг олноор нь агнах гэсэн хүний үүрэг оролцоог онцгойлон дурдсан байна.

Мөн хүн төрөлхтөн нэг тивээс нөгөөд аялдаг болсон цаг үеэс эхэлж нэгэн экологийн бүсэд харьяалагддаг амьтныг өөр экологийн бүсэд нутагшуулах тохиолдол эрчимтэй нэмэгдсэн.

Ингэж өөр экологийн бүсийн амьтныг өөр бүсэд нутагшуулснаар тухайн экологийн бүсийн уугуул ан амьтан ховордох, устаж үгүй болох эрсдэл дагуулдаг байна.

Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, эрчимжсэн хөдөө аж ахуй, хүний ялгаруулдаг бохирдлын улмаас шувууд устаж үгүй болсоор байна гэдгийг тус судалгааны төв тайлбарлажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна