Америкчууд 2024 онд саран дээр хүн буулгахаар төлөвлөсөн "Артемис-2" хөлгийн нислэгийг ирэх оны 9 сар хүртэл хойшлуулж, 2025 онд хөөргөхөөр товлосон "Артемис 3"-ын нислэгийг мөн 2026 оны 9 сар хүртэл хойшлуулах болсноо мэдэгджээ.
"Артемис-4" хөлгийг 2028 оны есдүгээр сард төлөвлөсөн ёсоор хөөргөх юм байна. Энэхүү даалгавар нь саран дээр хүн буулгах хоёр дахь төлөвлөгөө юм. Дөрвөн нисэгч сарыг тойрох сансрын станцад байрлаж байгаад товлосон цаг болмогц саран дээр газардах юм гэж 9-ний өдөр АНУ-ын сансар судлалын үндэсний газар мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна