2024/11/24

Боловсролын салбарт энэ онд нэг их наяд төгрөгийн бүтээн байгуулалт төлөвлөжээ

info@inder.mn
2024/01/30

Улсын хэмжээнд боловсролын салбарт 1 их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, 

  • Аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт 289 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 121.8 тэрбум төгрөгөөр,
  • Нийслэлийн дүүргүүд 72 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 67 тэрбум төгрөгөөр,
  • Нийслэл 73 төсөл, арга хэмжээг 2024 онд санхүүжих дүнгээр 132.4 төгрөг төсөвлөсөн байна. 

Ингэснээр орон нутагт нийт 434 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 321.2 тэрбум төгрөгт зарцуулах аж. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалттай нэгтгэвэл 1 их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. 

  • Дорноговь аймаг 30 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 22,6 тэрбум төгрөгөөр,
  • Орхон аймаг 40 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 17,4 тэрбум төгрөгөөр,
  • Өмнөговь аймаг 37 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 37,0 тэрбум төгрөгөөр,
  • Сүхбаатар дүүрэг 11 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 30,4 тэрбум төгрөгөөр,
  • Хан-Уул дүүрэг 25 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 28,5 тэрбум төгрөгөөр,
  • Бусад аймаг, дүүргүүд 1-17 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 600 саяас 5.3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна