Баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар өмнөх онтой харьцуулахад 62 хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23,3 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35 хувиар, хорхой ааруулны үнэ 53,1 хувиар тус тус өссөн байна.
Үндэсний статисикийн хорооноос мэдээлж байгаагаар, энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянган төгрөгөөр өсчээ.
ҮСХ-ны тухайд Баянзүрх зах, Хүчит шонхор зах, Бөмбөгөр худалдааны төв, Барс худалдааны төв, Хархорин зах гэсэн таван цэгээс баярын ширээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг цуглуулан дунджаар тооцоолсон байна. Хэвийн боовны хувьд "Өгөөж – Чихэр" боов ХК, "Талх Чихэр" ХК, "Өгөөмж архад" ХК, "Гандан", "Гүрмэл", "Суман гүн" ХХК, "Тэнгэрийн хишиг" ХХК болон бусад үйлдвэрийн хэвийн боовны үнийг цуглуулан дунджаар тооцоолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна