Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд олон тооны хүүхдийг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дууддаг “ЭМО” нэртэй группийг хаажээ.
Уг группийг 15 настай, эм “М” нээсэн бөгөөд түүнтэй уулзаж, дээрх үйлдлийг таслан зогсоосон байна.
М нь ЭМО нэртэй группийг яагаад нээсэн талаараа “Группийг хэдэн сарын өмнөөс нээсэн. Сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс тусгаарлагдах сонирхолтой хүүхдүүдийг нэгтгэх зорилгоор энэ группийг нээсэн. 3500 орчим гишүүн бий. 2-3 хүнийг нь л танина. Үлдсэнийг нь танихгүй. Гараа зүсэж буй ихэнх зурагнуудыг интернэт сошиал орчноос цуглуулж авсан бодит биш зураг байдаг. Хүүхдүүд түүнийг нь хараад таалагдаж байна, туршиж үзмээр байна гэдэг. Зургийг хараад зүгээр өнгөрдөг хүүхдүүд ч байдаг болохоор түүн дээр нэг их юм боддоггүй. Анхандаа надад буруу юм шиг санагддаггүй байсан. Найзууд буруу гэж хэлсэн учраас одоо буруу юм шиг санагдаж байна” гэжээ.
Түүний хувьд мөн гараа зүсдэг бөгөөд найзууд нь болихыг сануулж, сургуулиас нь сануулга өгдөг байсан аж. М эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ ярилцаж байхыг, хүүхдүүдийг гарсан асуудалд найз нөхөд, эцэг эхтэйгээ ярилцаж байгаарай гэсэн юм.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болох зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна