Хятадын залуус хэний ч санаанд оромгүй хувцас загвараар өрсөлддөг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд "Douyin” дээр шинэ төрлийн "Get ready with me” богино бичлэгийн шинэ трэнд гарч, загварын салбар болон "хортой" харилцаатай ажлын байраа эсэргүүцсэн хувцаслалт мода болов. Шинэ залуу үеийн ажилчид хамгийн муу материалтай гэрийн хослол, үстэй шаахай, ямар ч байгууллагийн хувцаслалтын дүрэм дагахгүйгээр хүссэн бүхнээ өмсдөг болжээ. Ингэснээр бага цалин, дээд удирдлагийн дарамт, илүү цаг ажиллах болон хортой харилцаатай хамт олны эсрэг эсэргүүцэлээ илэрхийлж байна гэж ажиглагчид үзэв.
Хятадын сошиал хэрэглэгчид хэдэн сарын турш #grossoutfitforwork #uglyclothesshouldbeforwork #ootd (өдрийн хувцаслалт) гэх мэт хаштаг дор өөрийн зохимжгүй хувцастай зургаа нийтэлж, хэн ажилдаа хамгийн муу хувцасласан бэ гэх цахим өрсөлдөөнийг өрнүүлж байна."Grossoutfitforwork" гэсэн хаштаг нь зөвхөн Хятадын “Weibo” нийгмийн сүлжээний платформ дээр 140 сая гаруй хүн хэрэглэж, хэдэн арван мянган загварын хэлэлцүүлэг өрнүүлжээ. "Douyin" (Хятадын TikTok хувилбар) хэрэглэгч Kendou S-ийн энэхүү трэндийг сурталчлагч ба хүйтэн цаг агаартай тэмцэхийн тулд өмссөн хувцасыг нь шүүмжилсэн даргадаа зориулж хамгийн зохимжгүйгээр хувцасласан бичлэгээ нийтэлсэн гэв.
Тус бичлэ 752 мянга удаа лайк авч, 1,4 сая гаруй хүн өөрийн хуудастаа нийтэлсэн байна. Видео бичлэг дээр Kendou S өөрийн хамгийн муу хувцаснуудынхаа нэгийг харуулсан ба сэвсгэр цагаан малгай, саарал балак, сэвсгэр улаан бээлий, гөлгөр хүрэм, ягаан ширмэл хүрэм, ноосон цамцтай даашинз, хавтгай унтлагын өмд, үслэг дотортой шаахай, өвдөг хүртэл оймс өмссөн байв.
Үүнтэй төстэй бичлэгүүдэд неон шар хантааз, өвдөг хүртлээ урт өмд өмссөн зургаа нийтэлсэн нэгэн эмэгтэй "Манай ажлын хүн намайг зэрлэг хүн шиг хувцасладаг гэж хэлдэг. Би хувцаслалтандаа дуртай баых нь л чухал" гэж бичсэн байжээ. Өөр нэгэн бичлэгт бохир шар, цэнхэр хүрэм өмссөн эрэгтэй "Манай дарга надад хувцсаа угаа гэж 50 юань (ойролцоогоор 7 ам.доллар) өгсөн бөгөөд би үйлчлүүлэгчидтэй дахин гар барихгүй байхыг шаардсан" гэжээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичлэгтээ мөн "Муухай хамтран ажилчидтай, ийм бага цалин авч байгаа болохоор миний хувцаснаас яг юу хүлээж байгаа юм бэ?" гэж хэлж байжээ. Учир нь залуус ажилж буй нөхцөл байдалдаа тааруулан хувцаслахыг илүүд үзэж буй.
"Тан пинг" буюу "хавтгай хэвтэх" гэх мэт хархны уралдааныг үгүйсгэж, стресс багатай амьдралын төлөөх хэрэглээг эрхэмлэдэг гүн ухааныг илүүд үзэж буй хятад залуус "ажлаасаа халагдах үдэшлэг" зохион байгуулж, бүр "бүтэн цагийн хүүхэд" болсныхоо төлөө цалин авдаг. ” "Бүдүүн, зохимжгүй хувцаснууд " нь улс орны эдийн засгийн хэтийн төлөв, залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг илэрхийлж, сэтгэлээр унасан зарим Z үеийн шинэчлэлт хүссэн "хөдөлгөөн" бололтой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 14.9 хувь байна гэж засгийн газар нэгдүгээр сард мэдээлжээ. Энэ нь Хятадын залуучууд хөдөлмөрийн хүнд зах зээлд өрсөлдөх чадваргүй байна гэх дүгнэлтэнд хүрсэн. Гэвч бодит байдал дээрээ хамт олон, удирдлагийн дарамт шахалтаас залхсан залуу үе ажил хийх урам зориггүйгээс ажлаасаа гардаг гэв. Дараа нь дөрөвдүгээр сард нийтлэгдсэн судалгаанд бүтэн цагийн 62 сая залуусыг өмссөн хувцаснаас нь болж ажлаас нь халсан байна. Энэ үзүүлэлт өмнө нь зургадугаар сард 21.3 хувьд хүрч байв.
Шанхай, Сөүлд төвтэй, олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Boh Project"-ийн үүсгэн байгуулагч 29 настай Бохан Чиу "Тэдний ажил, ирээдүйн амьдрал тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй байхад яагаад хувцаслалтанд дарнууд нь санаа зовоод байгаа юм бэ? Өмнө нь тэд (залуу үе ) мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөж байгааг харж, компаниуд хүн бүрийг эдийн засгийн боломжийн төлөө тэмцэхэд түлхэц өгсөн. Одоо хүмүүс ажлаа хийж буй Z үеийг дээрэлхэх, загнах зэргээр урмыг нь мохоож байна” гэж хэлэв.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан “grossfit" жишээнүүд илүү алдартай байгаа ч ажилдаа энгийн хувцаслах нь Хятадад үргэлж түгээмэл байсаар ирсэн. Мөн цаашид ч үргэлжлэх болно гэж зарим хүмүүс үздэг. Зохимжгүй хувцаслалт нь илүү цагаар ажиллах, компьютерийн ард олон цагаар ажиллах нь хэвийн үзэгдэл болсон ажлын байранд, мөн тахлын үед алсаас ажиллаж хэвшсэн залуу үеийнхэнд тохиромжтой гэж загвар шүүмжлэгчид онцолжээ. Чиу нэмж хэлэхдээ, түүний ажилтнууд "grossfit" видеон дээрх хүмүүс шиг хувцасладаггүй ч тэд хэт энгийн хувцаслах хандлагатай байдаг. Ажилчид спортын өмд, шорт, шаахай гэх мэт хувцас өмсөж ирдэг нь ба ажлаа сайн хийж л байвал юу өмсөх нь хамаагүй ажээ. Загварын салбарт ажилладаг Циу нь Шанхай руу нүүж ирснийхээ дараа хотын чиг хандлагаар хувцаслаж байна. Хонконгод өмсөж байсан олон ухаалаг костюм одоо шүүгээнийх нь гүнд үлдсэн гэж тэрбээр хэлэв.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна