2024/11/24

БУЛГАНД “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

info@inder.mn
2024/05/17

  Сургалтад аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 270 гаруй хүн хамрагдсан.   
           Сургалтын үеэр салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг оролцогсдод танилцууллаа.



        Үргэлжлүүлэн ЭМЯ, ЦХХХЯ болон холбогдох байгууллагын хүмүүс “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна