2024/07/27

Эрэн хайх багийн шерпа нар үүрээр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

info@inder.mn
2024/05/17

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, “Эверест-2023” багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай хамт очжээ.

Монголын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан “8К экспидейшн” компанитай холбогдож, эрэн хайх болон бусад ажлыг төлөвлөж байна. “8К экспидейшн”компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.

Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн.

Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ.

Тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байна.

4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн байгаа бөгөөд тэд өнөө шөнө дээш өгсөж, үүрээр зүүн оргил хүрэх төлөвлөгөөтэй байна

Эх сурвалж: Монголын уулчдын үндэсний холбоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна