2024/10/18

Шелехов хотын багш, дасгалжуулагч нартай туршлага солилцох уулзалт зохион байгуулж байна

info@inder.mn
2024/05/30

Монгол Улсын болон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотын биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын туршлага солилцох уулзалт энэ өдрүүдэд болж байна.

 Уулзалтаар хүүхдийн спорт, бие бялдрын хүмүүжил, дунд сургуулийн спортын хөгжлийн талаар илтгэл тавьж, санал солилцон өндөр зэрэглэлтэй тамирчдын залгамж халааг бэлтгэх цогц бодлого боловсруулах ач холбогдолтой юм.
 

Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Спортод амжилт гаргах нь чухал боловч үүнд хүрэх замд өсвөрийн тамирчдын бие бялдарт анхаарч, системтэй бэлтгэх нь нэн чухал юм. Тиймээс гадны улсын сайн туршлагаас харилцан туршлага солилцох энэхүү арга хэмжээ бол цаг үеэ олсон, ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэлээ.

 
“Монгол Улсын баг тамирчид өвөл, зуны олимпын наадамд анх оролцсоны түүхэн ач холбогдол”, “Дугуйн спортын түүхээр дамжуулан өсвөрийн тамирчдын хүмүүжилд нөлөөлөх нь”, “Бүх Оросын Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн спортын иж бүрэн сорил” зэрэг илтгэл тавина.
 
Харин маргааш жүдо, чөлөөт бөхийн мастер класс тоглолт зохион байгуулах юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна