2024/07/20

Хоршоологч, үйлдвэрлэгчид хамтран ажиллахаар болж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн II шатруугаа орлоо

info@inder.mn
2024/06/16

“Шинэ хоршоо хөдөлгөөн 2.0” буюу хоршоологч, үйлдвэрлэгчийн нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгээр хоршоод нь стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх юм. Ингэснээр хоршоолобүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд энэ сарын 14-ний байдлаар анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, 38464 малчин гишүүнээр элсэж, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Улсын хэмжээнд Архангай аймагт хамгийн олон буюу 400 гаруй хоршоо байгуулагдаж, эхнээсээ хөрөнгө оруулалтын зээлээ авч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 3.4 сая толгой, энэ онд 7.4 сая толгой мал хорогдсон байна. Тиймээс эрсдэлд тэсвэртэй, арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл их хэмжээний ашиг орлого олох боломжтой чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буйг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Тэрбээр “Богино хугацаанд малчдын амьдралыг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулах, бэлчээр ашиглалтын байдал, малын гаралтай түүхий эдийг богино хугацаанд эргэлтэд оруулахын тулд бид энэхүү хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Ирэх намраас хоршоологчид маань бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх учраас хурдтай ажиллах шаардлагатай байгаа. Цаашид бодлогын түвшинд Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, УИХ-аас баталсан “Цагаан алт” хөтөлбөртэй уяж, илүү үр ашигтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд алхам хийх ёстой. Ингэснээр бүтээгдэхүүнээ дотоодын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой болно” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна