Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран "Янгир" төслийг хоёр дах жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 10 янгир нутагшуулсан бол энэ удаад тус сумын Жаргалант хайрхан ууланд 15 янгир нутагшууллаа.
Мөн туурайтан амьтныг сэргээн нутагшуулж буй "Янгир" төслийг Архангай аймгийн Булган ууланд хэрэгжүүлж байгаа юм. Төслийн санхүүжилтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бүрэн шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна