2024/07/20

“Хилийн үр ашгийг нэмэгдүүлж-Тогтвортой худалдааг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ

info@inder.mn
2024/06/21

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-“Боомтын сэргэлт”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк, Засгийн газар хоорондын зээл, тусламжийн хэлэлцээрийн үр дүнд “Хилийн үр ашгийг нэмэгдүүлж-Тогтвортой худалдааг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ.

Энэхүү төсөл нь Боомтын сэргэлтийн үндэсний хорооны шууд удирдлага дор Монгол Улсын хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөлт алсын харааг тодорхойлон боловсруулах замаар Хавирга-Цагааннуур-Булган хилийн боомтуудын үйл ажиллагааг уул уурхайн бүтээгдэхүүн экспортын бус, аялал жуулчлал, мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжсэн, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг өөрийн үйл ажиллагаандаа нэвт шингээсэн, хөгжлийн шинэ төлөвлөлт-загварыг боловсруулах замаар шинэ загварын -орчин үеийн инновац технологийг бүрэн нэвтрүүлсэн хөгжлийн ерөнхий төлөвлөлт бүтээн байгуулалтыг эхлүүлж байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна