2024/09/17

Монголын баг паралимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна

info@inder.mn
2024/09/02

Парисын паралимп үргэлжилж байна. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар /2024.09.02/ медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29 дүгээр байрт бичигдэж байна. Тус хүснэгтийг Хятадын баг 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил, Франц, Австрали, Нидерланд, Итали, Узбекистан, Швейцарь тэргүүтэй улсууд удаалж буй.

Парисын паралимпийн таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль тус тус хүртжээ.

Ирэх өдрүүдэд Монголын эмэгтэйчүүдийн байт харваа, эрэгтэйчүүдийн Т53 төрлийн 100 метрийн уралдаан, жүдо, пауэрлифтин, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна