#Чөлөөтбөх U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Бямбасүрэнгийн Халиун Япон, Азербайжан, Канадын бөхийг ялж мөнгөн медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн U20 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Понтеведра хотод үргэлжилж байна.
Тэмцээнд Монголын шигшээ багийн 11 тамирчин оролцож байгаагаа өчигдөр эмэгтэй -55 кг жинд Бямбасүрэнгийн Халиун мөнгөн медаль хүртлээ.
Шигшээ 16-д Канадын тамирчныг 11-0, шөвгийн наймд Азербайжаны бөхийг 6-2, хагас шигшээд Япон бөхийг идэвхээр ялсан тэрээр финалд АНУ-ын бөхөд 4-0 харьцаагаар ялагдсан юм.
Мөн
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд эхлэх ба Монголын шигшээ багаас -70 кг жинд Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, -74 кг жинд Мөнхбатын Тулуй, -86 кг жинд Наадамбатын Батбилгүүн, -92 кг жинд Дэмбэрэлийн Дэлгэрдалай, -125 кг жинд Батбаярын Намбардагва нар хүч үзнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна